Б.Эрдэнэтуяагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаягласан “захиас”

2021-06-27 646 0

Стивен Сигалын эхнэр, бүжигчин Б.Эрдэнэтуяа Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаяглан “захиас” илгээжээ. Тэрээр “

Таныг сонгосон итгэл найдварыг

Тарамдуулж бүү алдаарай даа

Таныг өргөмжилсөн ивээл хайрыг

Таахалзаж бүү хөсөрдүүлээрэй дээ!” хэмээн захижээ. Түүний тэрлэснийг бүрэн эхээр нь хүргэе.

ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА,

Хүнд хэцүү цагт

Хүсэл хяслын заагт

Хүмүн олондоо андгай тавьж

Хүндэт төрдөө тангараг өргөж

Хүн төрийн тэргүүнд заларсан

Хүрэлсүх таныг хүндэтгэн ёсолму!

Хуучин цагийн хаан эрдэнэ

Хувьсгалт монголын богд эрдэнэ

Одоо цагийн төрийн тэргүүн

Олноо өргөгдсөн ерөнхийлөгч та

Эцэг шиг эцэг байж

Эрхэт төрөө дээдлэх болтугай

Эрдэнэ шиг эрдэнэ байж

Эх орноо хамгаалах болтугай!

Тэргүүн шиг тэргүүн байж

Тэнэгэр монголоо бадраах болтугай

Удирдагч шиг удирдагч байж

Улс түмнээ урагшлуулах болтугай!

Таныг сонгосон итгэл найдварыг

Тарамдуулж бүү алдаарай даа

Таныг өргөмжилсөн ивээл хайрыг

Таахалзаж бүү хөсөрдүүлээрэй дээ!

Таниар овоглох эх орон ардаа

Тамын тогооноос авраарай даа

Танд даатгах төрийн жолоог

Тангарагтаа үнэнч залаарай даа!

Харц тань хангарьд мэт байг

Хараа тань харцага мэт байг

Ухаан тань уул мэт байг

Уналга тань луу мэт байг

Жудаг тань арслан мэт байг

Жолоо тань бар мэт байг

Сэтгэл тань нар мэт байг

Итгэл тань илд мэт байг ээ!

Б. Эрдэнэтуяа 2021.6.25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07