БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

2021-06-23 1293 0

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны Зургаадугаар сарын 29, 30-ны өдөр http://solongos.hudulmur-halamj.gov.mn:5000/ вэб сайтаар бүртгэнэ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны Долдугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны Долдугаар сарын 26-аас Есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны Есдүгээр сарын 23-нд зарлана.

Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

  • 18-39 настай Монгол Улсын иргэн
  • Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  • БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  • Өнгө ялгах чадвартай
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.

Анхааруулга:

  • Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.
  • Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
  • Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана.

Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой. 

Эх сурвалж: ХХҮЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10