Эрдэмтдийн зөвлөлөөс 07 сарын 01-ээс 10-16 хоног хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

2021-06-22 692 0

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс дахин хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Тус зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн “Бид 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн нөхцөл байдалд хөл хорих нь зүйтэй гэсэн зөвлөмжийг УОК-т хүргүүлсэн. Өмнөх тооцооллын үед зургаадугаар сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэж байсан боловч санасан хэмжээнд буурсангүй.

Халдварын тохиолдлын тоо 7, 8 сард тогтвортой буугаад явна. Гэхдээ хөл хорио тогтоовол илүү хурдан буух тооцооллыг УОК-т танилцуулсан.

Бидний хувьд эдийн засаг гэхээсээ эрүүл мэндийн талаасаа харж тооцооллоо гаргадаг. Халдварын оргил үе зургаадугаар сарын сүүлээр тохиовол долдугаар сарын 1-ээс оргилдоо хүрэх магадлал байгаа. Эмнэлгийн ачааллыг бага ч болтугай хөнгөвчлөх, арай цөөн хүн нас барах нөхцөл байдлыг үүсгэхийн тулд хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.

Хөл хорихгүй байвал халдварын тохиолдол 2500 хүрээд буурах төлөв ажиглагдаж байна. Мөн зарим өдөрт 3500 хүрэх өндөр тооцоолол гарсан.

Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна” гэв.

Тэд долдугаар сарын 1-ээс эхлэн 10 эсвэл 16 хоног хөл хорио тогтоох хувилбаруудыг боловсруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “

2025-10-30