“Арбидол” эмийн жижиглэнгийн болон бөөний худалдааны дээд үнийг тогтоожээ

2021-06-18 876 0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Сүхбаатар гишүүн вирусийн эсрэг “Арбидол” эмийн үнэ 6000-аас 30000 болж өссөн гэж мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас уг эмийн үнэтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус газрын дарга Б.Цэцэгсайхан: Эрүүл мэндийн сайдын тушаалаар вирусийн эсрэг гурван эмийг хэрэглэж байна. Эмийн үнэд ШӨХТГ-тай хамтарсан шалгалтыг хийсэн. Тухайн эмүүдийг оруулж ирж байгаа 15 ААН-ийн үнийг судалж, ярилцсан.

Жижиглэнгийн болон бөөний худалдааны дээд үнийг тогтоож өгсөн.

БНХАУ-д үйлдвэрлэсэн “Арбидол” эмийг дээд тал нь 19500, ОХУ-д үйлдвэрлэснийг 36 мянгаас хэтрүүлэхгүйгээр эмийн сангаар худалдаална. Украйн улсад үйлдвэрлэсэн “Арвибир” эмийг дээд тал нь 27950 төгрөгөөр худалдана.

6000 гэсэн үнэ хаана ч байхгүй нь тогтоогдсон. Үйлдвэрлэгчээс 8000-20000 мянган төгрөгийн хооронд орж ирж байсан. Үүн дээр тээврийн үнэ нэмэгдэнэ.

“Арбидол” эмийн хувьд эмнэлгийн байгууллагуудад 500 мянган ширхэг, эм хангах нийлүүлэгчдэд 420 мянган буюу 20 мянга хүний эмчилгээний эм бэлэн байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24

ЭМДЕГ: Иргэд бодит эрэлтэд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ

Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжру

2025-11-21