Б.Жаргалсайхан: Эхнэрээ удаа дараа зодсон Ж.Мөнхбат сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг

2021-06-18 1407 0

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл цохиж, машинаасаа түлхэж унагаасан гэх гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийн талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл түүнтэй холбогдох уг хэргийг Цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дагуу шалгаж байгаа аж.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Олноо “Буян”-ийн гэж нэршсэн Б.Жаргалсайхан өөрийн нүүр номын хуудаснаа “Гахайнд зөрчлийн хууль үйлчилдэггүй” гээд “Эрчүүдийн хувьд баривчилгаанд явах шиг амархан зүйл үгүй болсон. 70 настай өвгөн хичээлээ хийгээгүй ачаа зодно гэж хөөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр сар баривчилагдаж байх жишээтэй. Өнгөрсөн жил нэг нөхөр баригдаж яваад ирэнгүүтээ эхнэрээ хөнөөчихсөн. Баривчилгаанд явсны хар гайгаар ажилгүй болсон, тэнд очоод дарамтлуулсан буруугаа эхнэрээсээ хайсан хэрэг л дээ. Ерөнхийдөө Монголын цагдаа эхнэр, хүүхэд нь гомдолгүй гээд байхад ачдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ удаа дараа зодсон. Тэгэхээр сар баривчилгаанд явах болзлоо хангасан гэсэн үг юм.

Зөрчлийн хууль эрх тэгш үйлчилдэг гэдгийг олон нийт харахыг хүсч байна. Үндсэн хуулиндаа хүн бүр тэгш эрхтэй гэх мэтээр үйлчилдэг шүү дээ. Гахайнууд давуу эрх эдэлж болохгүй гэдэг ч хууль алдагдалтай үйлчилдэг учраас ард түмэн шударга ёс нэхэн бухимдаж байгаа юм. Харж л байя” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10