Ц.Даваасүрэн: 200 хүн ажиллах станц дээр 1000 хүн ажиллаж байна

2020-02-20 2366 0

Эрчим хүчний яам 2019 оны ажлаа тайлагнаж байна. Энэ үеэр сайд Ц.Даваасүрэн “Энэ жил эрчим хүчний салбарын хүний нөөцөд анхаарч ажиллана. Одоогийн байдлаар 200 хүн ажиллах станц дээр 1000 хүн ажиллаж байна. Бүтэц орон тоо данхайсан байна. Тэгэхээр бид автоматжсан, өндөр технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хүнээ сургах чиглэлд энэ жил анхаарна. Гэхдээ өндөр боловсрол эзэмшсэн ч гэсэн ажилд орохгүй байх тохиолдол байдаг. Тиймээс өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг салбарт нь дайчлах хэрэгтэй байна” гэлээ. 

Эрчим хүчний салбар 2018 онд 23, 2019 онд урьдчилсан гүйцэтгэлээр 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл гаргасан зардлаа нөхөж чадахгүй байгаа тул техникийн шинэчлэлээ хийж чадахгүйд хүрчээ. 

Салбарын сайд эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа тал дээр нэг өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямд үнээр цахилгаан эрчим хүчийг худалдан авч хэрэглэж байгааг онцлоод салбар алдагдалтай ажиллаж, тоног төхөөрөмжөө өөрийн орлогоор шинэчлэх боломжгүй гэдгийг онцоллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10