С.Энхболд: Маш хурдан хүндэрч эрчимт эмчилгээний тасагт шилжиж байна

2021-06-17 1020 0

Өнгөрсөн хоногт шинээр 2642 халдварын тохиолдол бүртгэгдэж, 11 иргэн коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барлаа. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цар тахлын нөхцөл байдлын талаар тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэж байна. Өнөөдөр нас барсан 11 хүний ес нь вакцинд хамрагдаагүй байсан. Нэг хүн нь II тундаа хамрагдаад 14 хоногоос дээш болоогүй, нэг нь I тунг хийлгэсэн байсан. Нас барсан иргэдийн дийлэнх нь хавсарсан суурь өвчтэй байна. Суурь өвчин нь давамгайлж, дээрээс нь халдвар авснаар хоёр уушгины хатгаа нэмэгдэж, амьсгалын болон олон эрхтний дутагдал зэргээр хүндэрч, маш хурдан эрчимт эмчилгээний тасагт шилжиж байна” гэсэн хариулт өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10