Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх АВТОБУС БАГ ажиллаж эхэллээ

2021-06-14 923 0

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрт ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобуснуудыг ашиглахаар боллоо.

Коронавирусийн халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд өнөөдрөөс нэмэлтээр ажиллаж эхэллээ. Энэхүү явуулын эмнэл зүйн баг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, үзлэг, тусламж үзүүлж ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд 20 автобус буюу явуулын эмнэл зүйн 20 баг ажиллаж байна. Цаашид явуулын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллах автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22