Монгол, Оросын хилийн тэмдэглэгээг хамтран шалгана

2021-06-07 1450 0

Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг.

“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд Монгол, Оросын хилийн ээлжит хамтарсан шалгалтын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Тус Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Нарийн бичгийн дарга Олон улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангиудад ажиллаж, салбарын удирдлагатай уулзаж, шалгалтын бэлтгэл хангах талаар санал солилцлоо гэж Гадаад Харилцааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07