Ё.Баатарбилэг: 3-р сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн теле хичээлийг бэлтгэн хүргэнэ

2020-02-19 1109 0

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг нэг сараар сунгаж, их дээд сургууль, ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын 30-наас эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт хийх зохицуулалтын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийв.

Ё.Баатарбилэг: 

-“Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6355 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байх болно. Эдгээр хичээлийг бэлтгэж хүргэхэд телевизүүдийн 350 гаруй ажилтны хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг бид тодотгох, бас талархах ёстой. Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй байхаар зохицуулалт хийж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан. Хичээл эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд Даваагаас Бямба гарагт буюу долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.

Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг “Теле хичээл”-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Цагаан сарын буюу хоёрдугаар сарын 24-28-ны 7 хоногт Иргэний ёс зүйн боловсрол хичээлд суурилан сурагчдад Монгол үндэсний өв соёлын агуулга бүхий теле хичээлүүдийг заахаар бэлтгэл ажлаа хангаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29

Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х

2026-04-23

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21