“Оросын Үндэсний номын санд монгол хэл дээрх 9000 орчим ном байдаг”

2021-06-03 830 0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Санкт-Петербург хотноо 2021 оны Зургаадугаар сарын 2-ны өдөр очжээ.

Тэрээр Оросын Үндэсний номын санд нээгдэж буй “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын ГХЯ-ны Санкт-Петербург хот дахь төлөөлөгчийн орлогч А.В.Олегович, Санкт-Петербургийн Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүлэх профессор В.Л.Успенский нар үг хэлэв. 

Тус номын санд нэг сарын турш дэлгэн үзүүлэх уг үзэсгэлэнд Монгол, Оросын харилцаа, ОХУ дахь монгол судлалын чиглэлээрх архивын баримт, ном, товхимол, уран зураг зэрэг үзмэр багтжээ. Оросын Үндэсний номын сангийн фондод монгол хэл дээрх 9,000 орчим ном байдаг ажээ.

Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн өдрийн орой Санкт-Петербург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай танилцсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна

Ерөнхий сайдын дэргэд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15