Уртцагаан энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

2020-02-19 1236 0

Уртцагаан ахуйн үйлчилгээний төвийг түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчлах шийдвэрийг анх 2007 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байсан боловч өнөө хэр хэрэгжээгүй байна. Ахуйн үйлчилгээний сүүлийн ганц төв болох Уртцагааныг хувьчлуулахаар түрээслэгчид нь удаа дараа шаардлага, хүсэлтийг төр, засгийн бүхий л шатанд хүргэж байсан ч  ямар нэгэн нааштай хариу авсангүй өдий хүрчээ. Гэтэл сүүлийн үед өмнөх хувьчлах тогтоолыг үл ойшоож, Уртцагааны түрээслэгч нарыг байрнаас нь хөөн гаргаж, барилгыг нь нураах шийдвэр гаргасан байна. Иймд Уртцагааны 800 гаруй түрээслэгч дөнгөж сая хуралдаж, хувьчлалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуухан тэмцлийг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Тэд өөрсдийнхөө төлөө нэгдэж,  төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Мөн  хотын өв соёлыг шат дараатай устгаж буй Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг эхлүүлэх юм байна. Хэрвээ тэдний шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол НЗДТГ-ын өмнө жагсаал, цуглаан, улмаар өлсгөлөн зарлаж, тэмцлийн бүхий л хатуу хэлбэрийг сонгоно.  Уртцагааны түрээслэгчдийн энэхүү тэмцэл нь энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болох бололтой.

Нийслэлийн төв хэсэгт байрлах Уртцагаан үйлчилгээний төв нь анх 1962 онд хувийн хоршоологчдын хөрөнгөөр барьсан анхны  хувийн өмч юм. Энэхүү барилгыг  өдгөө 800 гаруй түрээслэгч түрээслэн, ахуйн үйлчилгээний үйлчилгээг ард түмэндээ үзүүлж байгаа билээ.  Гадна, дотно завсар, үйлчилгээг түрээслэгч нар өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч  НЗДТГ-аас хориглосоор байдаг аж. Улмаар  албаар өнгө зүсийг нь  доройтуулж, ашиглалтын чанар муудсан гэх үл ялих шалтгаанаар нураахыг МАН эрх барьж байх хугацаандаа үеийн үед санаархаж байжээ. Харин барилгын чанар, үзүүлэлтийн талаар мэргэжлийн хүмүүс хамгийн сайн чанартай төдийгүй актлах шаардлагагүй гэж үздэг байна. Мөн Уртцагааны барилга нь манай улсын архитектурын өнгө төрхийг тусгасан, үнэт дурсгал тул Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад 2015 онд  орсон барилга билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08