Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар гаргадаг боллоо

2021-05-25 629 0

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг www.ehalamj.mn цахим системд холбосноор хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өнөөдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой болж байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна.

Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ:

  • 18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн,
  • Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн,
  • Хорих ангиас суллагдсан иргэн,
  • Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд,
  • Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр иргэдэд үүсэх хүндрэл багасч, төрийн үйлчилгээг авах гэж урт дараалалд зогсох шаардлагагүй болно. Нөгөө талаасаа бид халамжийн системийг бүхэлд нь цахимжуулж түүн дээрх дата тоон судалгаан дээр үндэслэж илүү оновчтой шийдвэр гаргадаг болох юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ сарын 27-30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. 27-29-нд Хэнтийн уулархаг

2024-11-27

“Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй” 112 насандаа таалал төгсжээ

Энэ оны дөрөвдүгээр сард Гиннесээс  "Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй"-гээр зарласан Их Британий

2024-11-27

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25