Нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.7 тэрбум, С.Эрдэнэ 164 сая, Д.Энхбат 40 сая төгрөгийн хадгаламжтай

2021-05-25 913 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна.

Үндэсний аудитын газраас нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг цахим хуудаснаа байршуулсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг олон нийтэд ил болголоо. 

Нийт хөрөнгийн хэмжээгээрээ МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байгаа бол түүний дараа АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх 2020 онд 182.7 сая төгрөгийн орлоготой байсан бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийнх 11.5 сая, “Зөв хүн электорат”-аас нэр дэвшигч Д.Энхбатын орлого 132 сая төгрөг байжээ. 

Харин С.Эрдэнийн гэр бүлийн орлого 196.4 сая төгрөг байгаа бол У.Хүрэлсүхийн гэр бүлийн орлого 0 төгрөг байна. 

Мөн нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, С.Эрдэнэ 164 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг бол Д.Энхбат 40 сая төгрөгийн хадгаламжтай байна.

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр авлагагүй гэсэн бол Д.Энхбат 400 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

Нэр дэвшигч С.Эрдэнэ 391 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууцтай, зуслангийн байргүй, нэр дэвшигч Д.Энхбат машингүй гэж мэдүүлсэн байна. Харин У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, С.Эрдэнэ 352 сая төгрөгийн үнэ бүхий гурван машин эзэмшдэг гэж Хөрөнгө орлогоо мэдүүлснийг АТГ бүртгэжээ.  

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ-ий мөнгөн медальт “сагсчин охид”-ыг гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болжээ

Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэ

2025-07-01

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 мянгыг давж, нас баралт долоо бүртгэгдээд байна

Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр (2025.07.01) бүх айм

2025-07-01