Д.Сумъяабазар: Энэ жилдээ багтаан LRT хөнгөн галт тэргийг нэвтрүүлнэ

2021-05-19 773 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Авто замын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөг Хотын дарга Д.Сумъяабазар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ”Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна гэсэн судалгаа гарсан. Гол замууд дээр үүсэж буй түгжрэлийг бууруулахад автозамын сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх, уртасгах шаардлагатай байна.

Нийт авто замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Нэг километр замыг дунджаар 10 минутанд туулж байна.

Түгжрэлээс алдагдсан боломжийг мөн тооцож үзсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Нийслэлийн зүгээс төрийн болон хувийн хэвшлүүдтэй хамтран замын түгжрэлийг бууруулах саналуудаа боловсруулсан.

Нэн яаралтай буюу 2021-2022 онд, энэ жилдээ багтаан LRT хөнгөн галт тэргийг нэвтрүүлнэ. Хэвтээ тэнхлэгийн дагуу газар доогуур 6.9 киломерт, БЗД, СХД-ийн хоёр зах руу явахаар тооцож байна.

Босоо нь Буянт-Ухаа, Долоон буудал чиглэлд явуулахаар тооцож байна. Нэг чиглэлд 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Мөн 2021-2022 ондоо багтаан 98 км явган хүний зам, 249 км дугуйн замыг байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр түгжрэлийг 17-22 хувь бууруулна.

Дунд хугацаандаа томоохон зах, худалдааны төвүүдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэхээр хэлэлцээрүүд хийгдээд явж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах

2026-04-08

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт өнөөдөр /2026.04.08/ 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газа

2026-04-08

Ж.Дуламсүрэн: Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гарг

2026-04-07