Токиогийн олимпын бамбарын буухианд сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс оролцоно

2021-05-18 1033 0

Токиогийн олимпын наадмын бамбарын буухиа өнгөрсөн гуравдугаар сарын 25-аас аян замдаа гараад байгаа билээ. 

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл, олимпын наадмын бамбарын буухианд Монгол залуу оролцохоор болжээ. 

Японы Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд оролцох сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс нь “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан аж. 

Тэрээр Монголын сонирхогчдын болон мэргэжлийн сүмод ч ихээхэн гавьяа байгуулж байгаа нэгэн. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога гээд түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байна.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын бамбарын буухианд оролцох бөгөөд тус хотод нийт 40 хүн гүйх юм. Тодруулбал, Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Олимпын бамбар Японы нийт 47 мужаар аялаад, долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод асах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04