ҮСХ: Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ

2021-05-18 968 0

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн”-г танилцууллаа.

2020 оны тооллогын дүнгээс харвал, Монгол Улсын нийт хүн ам 3,296,866. Үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3,197,020, гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэдийн тоо 122,301 байна.

ҮСХ-оос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж үзсэн.

Нийт хүн амыг нас, хүйсээр нь ангилбал, 56.6 хувь нь 18-59 насны, 18-аас доош, 59-өөс дээш насныхны хүн амд эзлэх хувь 55.3 байна. Нийт хүн амын 32 хувь нь хөдөө, 68 хувь нь хот сууринд амьдарч байна. Эндээс нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатарт амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Нийт өрхийн тоо 897,427 байгаа ба 60.9 хувь нь байшин, орон сууцанд амьдардаг ба 29.4 хувь нь орон сууцанд амьдардаг байна. Харин гэрт амьдардаг өрхийн тоо 342,409 байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжи

2025-05-08

Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ хэлэлцэнэ

Нэгэн үе "Ардын баатар" гэгдэж байсан  ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан

2025-05-06

Удирдлагын академийн хойно гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар Удирдлагын академийн хойно “

2025-05-06