IELTS, TOEFL, HSK-тэй дүйх хэмжээний Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ

2021-05-14 1054 0

БШУЯ-аас ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Элсэлтийн ерөнхий шалгалтыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ шалгалтаа өгөх боломж үүгээр бүрдэнэ. Мөн өмнөх шалгалтад амжилтгүй дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой юм.

Мөн гадаад улс оронд суралцах оюутнууд тухайн орны хэлний шалгалтыг амжилттай давах ёстой байдаг. IELTS, TOEFL, HSK-тэй дүйх хэмжээний Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ.

ЕБС-ийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл тус бүрээр боловсрууллаа. Өнгөрсөн 2 жилийн турш үргэлжилсэн судалгаа, туршилт, сайжруулалтын үр дүн болоод хамгийн оновчтой гэж боловсруулсан шалгуурын талаар ирэх 7 хоногт мэдээлэл өгөх болно” гэв.

Энэ жилийн тухайд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын хамгийн ахмад нь 58 настай байна.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10