Эрдэмтэд зөгийгөөр ковид-19-ийг оношлуулахаар туршилт хийж байна

2021-05-09 1387 0

Нидерландын Ваге­нин­ген их сургуулийн судлаач эрдэмтэд зөгийнүүдийг SARS-cov2 вирусийг танин оношлоход сургах туршилт хийж эхэлжээ.Эрдэмтэд нийт 150 зөгийг лабораторийн орчинд тус вирусийг таниулан туршиж байгаа гэнэ.

Туршилтын явцад зөгий SARS-cov2 вирусийг үнэрээр нь таних чадвартай нь батлагджээ.

Туршилтыг зохион байгуулсан эрдэмтэд “Бид зөгийнүүдэд SARS-cov2 вирусийн дээж ойртуулах бүртээ чихрийн усаар урамшуулж байсан. Зөгий чихрийн ус сорохын тулд тухай бүрт нь хошуугаа сунгаж байв. Эл үйлдлийг олон давтсаны эцэст зөгийнүүд вирусийн үнэрийг чихрийн устай холбоотой хэмээн анзаарч эхэлсэн. Үүнийг дахин давтвал зөгий вирусийн үнэрийг танимагцаа урамшуулал шаардлагагүйгээр хошуугаа сунгадаг болох юм. Ийнхүү бэлтгэсэн зөгий цар тахлыг хэдхэн секундэд оношлох боломжтой” хэмээн тайлбарласан байна.

Эл төсөлд Францын Пол Сабат Пол Сабатиерын их сургууль хамтарч байгаа бөгөөд өдгөө олон зөгийг нэг дор сургах боломжтой төхөөрөмж болон сургасан зөгийнүүдийг оношилгоонд ашиглах төхөөрөмж зохион бүтээж байгаа гэнэ.

Үүнээс өмнө эрдэмтэд нохойгоор цар тахал оношлох аргыг амжилттай туршиж байв. Учир нь нохойны үнэрлэх чадвар хүнийхээс 60 дахин хүчтэй байдаг тул зөвхөн цар тахал төдийгүй хорт хавдрыг үнэрээр нь таних чадвартай байдаг гэнэ.

Эх сурвалж: UNILAD

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22