Н.Учрал: миний бяцхан үрсийн залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм

2021-05-08 775 0

УИХ-ын гишүүн Н.Учралын бага охин Уянга 3 нас хүрч буй аж. Эрхэм гишүүн өөрийн цахим хуудаснаа “Учралын Уянга маань мэндэлсэн өдөр. Элэг бүтэн байх хэчнээн сайхан юм бэ. Хүмүүс хов жив, атаа жөтөөгөөр хооллож эд материал, өнгө мөнгөний төлөө өөрийгөө үл танитлаа өөрчлөгдөх ч амьдралын үнэ цэн бол энх тунх, элэг бүтэн оршиход л байдаг. Ухаарал тээсэн өнгөрсөн саруудаа эргэн санахуйд хүүхдүүдээ хараад бодлогшров.Аав нь жил бүр засдаг ёолкны модоо өнгөрсөн жил чимэглэж чадаагүй.Аавынхаа, өвөөгийнхөө төрсөн өдрөөр Тэрэлж явна гээд бас л чадаагүй. Ээжийнх нь хийлгэсэн гоё дээлүүдийг хослуулж өмсөөд цагаан сараар хүүхдүүдтэйгээ мөрөө гаргадаг ёсоо дахиад л мартсан. Охидуудаа баярлуулах ёстой Мартын 8, хагас бүтэн сайнд салхинд авч гардаг уламжлал бүгд эвдэгдсэн. Харин өнөөдөр аав нь охиныхоо төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.

Намайг сэхээний орон дээр хэвтэж байхад миний хань гурван хүүхдийг маань авч орж ирэхэд зүрх шимширч сэтгэл өмөрч ахуйд миний бяцхан үрсийн залбирал, ид шид намайг энэ ертөнцөд үлдээсэн юм шүү дээ.

Олон жил охиныхоо төрсөн өдрийг нь тэмдэглэж хүний хань болоход нь хөтлөөд аваачих аав чинь байхыг хүсэж байна.Чи минь аав, ээж хоёрынхоо амьдралын утга, учралын уянга болж эгшиглэж ирсэн болохоор нь Уянга гэж нэр өгсөн юм шүү дээ. Уянгалж яваарай миний охин.

Учралаа уянгалуулж хөөрхөн охин төрүүлсэн ханьдаа баярлалаа” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02