Ц.Ганзориг: Бүрэн дархлаажсан иргэд гурван шалтгаанаар орон нутагт зорчиж болно

2021-05-08 740 0

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Орон нутагт зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байгаа.  Хүн болгон дураараа орон нутагт зорчих боломж байхгүй.

  • Хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн шалтгаантай, эмнэлгийн тусламж авах
  • Буяны ажлаар зорчих
  • Орон нутагт байнгын оршин суух хаягтай иргэд орон нутагт зорчиж болно.

Хүсэлтээ холбогдох материалын хамт орон нутгийн онцгой комисст хүргүүлж, зөвшөөрөл авна. Ингэхдээ өвчлөөд эдгэсэн гэх эмнэлгийн магадлагаа эсвэл вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон гэх нотлох баримтыг шалгуулж, орон нутагт зорчино.

Орон нутагт байнгын оршин суух хаягтай хүмүүс  вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон нотлох баримтаа үзүүлвэл хотоос гаргана.

Эдгээр иргэдээс ПСР шинжилгээ шаардахгүй. Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэхэд мөн адил шаардлага тавигдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15