Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг даваа гарагаас эхлүүлнэ

2021-05-08 449 0

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.

Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан.

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгожээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдана. Түүнд 216.0 тэрбум төгрөг шаардлагатай.

Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан.

Нийгмийн даатгалын салбаруудаараа дамжуулан тухайн үед тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад үнэт цаасыг нь олгох ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш өөд болсон хүмүүсийн үнэт цаас нь ар гэрт нь өвлөгдөнө. Өвлөн авч буй хүмүүсийн дансыг нь авах, дансанд нь байршуулах ажлыг зохион байгуулна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна.

Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай гэлээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 22-ны 13:00 цагт

2024-05-20

Пратек Гупта: “Бид уулчдын цогцсыг суурь бааз руу буулгаж, эх орон руу нь илгээх төлөвлөгөөтэй байна”

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд далайн түвшнээс дээш 8848 м өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламж

2024-05-20

“Шинэ хоршоо”-ны гишүүдэд 1 тэрбум 644 сая төгрөгийн зээл олгожээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлээд 454 хоршоо байгуулагдаж, 10 хоршооны 180 гишүүнд нийт 1 тэрбум 644 са

2024-05-20