Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ

2021-05-05 1281 0

Бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

Н.Түвшинбаярыг анх 04 дүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан бол үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Дөрөвдүгээр сарын 23-нд энэ хугацаа дууссан ч үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Сүүлд гаргасан 10 хоногийн цагдан хорих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй учир ийн шүүхээр дахин хэлэлцэж, хугацааг сунгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10