Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бэлэг хүргүүлнэ

2021-05-01 645 0

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан 3000 гаруй хүүхэд бий. Тэдгээрийн 1700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл эдгээр хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  UNICEF  буюу Хүүхдийн сантай хамтран бэлэг бэлдсэнийгээ өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазарт гардуулан өгчээ.

Хотын дарга бэлгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нарт хүлээлгэн өгч, хүүхдүүдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар энэ төсөл хэрэгжих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хүүхдүүдэд хөгжлийн багц бэлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйн баг утсаар болон онлайнаар зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг болон эмчээр нь дамжуулан өгөх юм” хэмээн ярилаа.

Тус хөгжлийн багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02