С.Энхболд: Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн байсан

2021-04-27 1130 0

Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр Covid-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан мэдээлэл хийв. Түүний хэлснээр хөл хориог дахин 14 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-аас доош орох гэнэ.

Мөн тэрээр “Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6161 хүүхэд халдвар авснаас 1725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66, дийлэнх нь эрэгтэйчүүд байна” гэв.

Үргэлжлүүлэн “Нас барж байгаа хүмүүс халдвараар нас барж байна уу эсвэл суурь өвчтэй хавсарч нас барж байна уу” гэх асуултад “Нас баралт нэмэгдэж байгаа. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг суурь өвчтэй хүмүүс байна. Ялангуяа элэгний хатуурал, чихрийн шижин, сүрьеэ, бөөрний дутагдал, цус харвалт, хорт хавдар, булчин сулрах зэрэг өвчлөлтэй хүмүүс хүндээр өвчилж амьсгалын дутагдалд орж нас барж байна. Өнөөгийн байдалд нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулах боломж байхгүй. Хэрвээ задлан шинжилгээ хийвэл энэ хүмүүсийн нас баралтын шалтгааныг тогтоох боломжтой.

Нас барсан 88 хүний гурав нь вакцин хийлгэсэн хүмүүс байна. Бусад хүн нь вакцин хийлгээгүй байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10