Нас барсан иргэдийн дунд давтан тунгаа тариулсан иргэн байхгүй

2021-04-23 1204 0

Өнөөдрөөс эхлэн 49 мянгаас дээш тооны хүнийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ эрсдэлт бүлгийнхнийг вакцинд хамруулж эхлээд байна. Өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллах аж. 

Өчигдөр Хятадын Синофарм үйлдвэрийн 300,000 тун Vero Cell вакциныг хүлээж авсан бол өнөөдөр мөн 300,000 тун вакциныг татан авч байна.

Мөн вакцины хоёр тунд хамрагдсан иргэд ажил, амьдралын хэвийн горимд орох асуудлыг УОК ярилцаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 75 мянган хүн хоёр тунд хамрагдсан ч вакцинаас хойших 14 хоног өнгөрөөгүй хүмүүс байгаа юм. Ямартай ч дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдээс PCR  шинжилгээ шаардахгүй байх болон бусад нарийн зохицуулалтуудыг хийх журам боловсруулагдаж байгаа аж.

Иргэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг санууллаа. 

Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунг хийлгэснийхээ дараа халдвар авсан иргэдийн тоо 2,304 болжээ.

Хоёр тунт вакцины бүрэн тунг хийлгэснээс тодорхой хугацааны дараа дархлаа үүснэ. Иймд иргэд вакцин хийлгэсэн гээд хяналтаа сулруулж болохгүй юм.

Мөн коронавирусийн халдвар аваад нас барсан иргэдийн дунд давтан тунгаа тариулсан иргэн байхгүй. Хоёр дахь тунг хийлгээд 14 хоног болоод дархлаа тогтсон ч амны хаалтаа тогтмол зүүж байхыг анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02