“Гурван охин”-ы Г.Анхмаа, банкир Орхон нар гэрлэлтээ батлуулжээ

2020-02-16 266 0

Муу үг модон улаатай гэдэг. Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхинд мансуурах болсон, орцондоо ээждээ гар хүрч буй бичлэг нь цацагдсанаас хойш “Гурван охин” хамтлагийн Г.Анхмаагийн нэр ч давхар яригдах болов. Анхны нөхөр нь “Ганц”-д, Анхмаа банкирынд, салсан нь онож гэгчлэнгээр.
Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал хоёр оюутан үеэсээ хамт амьдарч охинтой болсон ч тус тусынхаа зам мөрийг хөөх болсон. Билэгжаргал урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа бол Анхмаа Худалдаа хөгжлийн банкны захирал Орхонтой Б.Хурцын эхнэр Сарнайгийн төрсөн өдөрт уригдан, хамтдаа дуулав. Г.Анхмаа өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой сүүлийн хоёр жил хамт амьдарч саяхнаас харилцаагаа ил болгож байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой банкир Орхон Анхмааг сайн дэмжиж, “Үүр цайгаасай” киног продюссерлэж, уран бүтээлийг нь бүхий л талаар дэмждэг гэх юм билээ. Банкир Орхон гурван хүүхдээ, Анхмаа ганц охиноо хөтөлсөөр нийлж, нэгэн өнөр өрх үүссэн. Тэд өнгөрсөн намар гэрлэлтээ батлуулж, албан ёсны эхнэр нөхөр болсон аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03