Хүүхдүүд нэгэндээ коронавирусийн халдвар дамжуулсан тохиолдол нэмэгдэж байна

2021-04-21 1206 0

Коронавирусийн халдварт өртсөн хүүхдүүдийн тоон мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам, graph.mn хамтран өчигдөр танилцуулсан.

2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Халдварт өртсөн хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 0-4 насны 1,034
  • 5-9 насны 1,406
  • 10-14 насны 1,356
  • 15-18 насны 616 байна.

Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгдэж байгааг БШУЯ-наас онцолсон юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг тус яамнаас уриалж байгаагаа дамжуулсан.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24