Фэйсбүүк компани энэ зунаас аудио үйлчилгээг нэвтрүүлэхээ зарлалаа

2021-04-20 946 0

Фэйсбүүк компани Twitter, Clubhouse зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх зорилгоор аудио үйлчилгээнүүд нэвтрүүлэх гэж байгаагаа өчигдөр зарлалаа.

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукербэрг хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ энэ тухай мэдээлсэн байна. Энэ оны зунаас зах зээлд нэвтрэх шинэ үйлчилгээнүүд нь богино аудио клип илгээх “Soundbites”, аудио хэлэлцүүлэг өрнүүлдэг “Live audio” өрөөнүүд байх гэнэ.

Эдгээрээс гадна Фэйсбүүк хэрэглэгчид подкастуудыг сүлжээн дотроо тоглуулдаг болох аж. Twitter сүлжээнд мөн аудио солилцох “Spaces” үйлчилгээ нэвтрэхээр болсон юм.

Цукербэрг “Урт хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол солилцоход аудио хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. Бусад хэрэгслүүдээр хэлэлцэхэд маш хэцүү сэдвүүдэд бид зөвхөн аудио ашиглан оролцож чадна. Сонсонгоо өөр зүйл зэрэг хийх боломжтой нь аудиогийн бас нэг том давуу тал юм” гэж ярьжээ.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 37 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээн Вьетнам улсын Хо Ши Минь хотноо бол

2025-12-12

АНУ-д нэвтрэхийн тулд сүүлийн 5 жилийн “сошиал түүх”-ээ шалгуулж магадгүй

АНУ-д визгүй зорчих эрхтэй 42 орны жуулчдаас сошиал медиа ашиглалтын сүүлийн 5 жилийн мэдээлэл, и-

2025-12-11