Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авчээ

2021-04-15 808 0

Нэгэн үе Монгол түмний бахархал болж явсан олимпын аварга Н.Түвшинбаяр бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдож буй.

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авчээ. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэсэн байна.

Улсын хэмжээнд цагдан хорих ангиудад хоригдож буй 121 хоригдлоос халдвар илэрсний дөрөв нь 461 дүгээр хорих ангид байгаа аж.

Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Улмаар дөрөвдүгээр сарын 5-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн 20 хоног хорих шийдвэр гаргасан билээ.  

Харин түүнд зодуулсан гэх улсын өсөх идэр начин Э.Энхбат биеийн байдал хүнд, унтуулгатай байсаар эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Өдгөө Э.Энхбат начин эмчилгээндээ орсон ба эхнэр нь тусгаарлалтад байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15