Египет “Ковид-19”-ийн тохиолдол бүртгэгдсэн Африк тив дэх анхны улс болов

2020-02-15 2331 0

Египет улсад шинэ коронавирүсээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Ингэснээр Египет коронавирүсийн халдварын тохиолдол бүртгэгдсэн Африк тив дэх анхны улс болж байна. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд түүнийг 14 хоногийн хугацаанд хөл хорионд оруулсан байгаа аж. 

Хятадын Эрүүл мэндийн хорооны мэдээллээр өнөөдрийн байдлаар коронавирүсийн халдвар авсан хүний тоо 67100, эмчлэгдэж эдгэрсэн хүний тоо 8141, халдварын улмаас нас барсан хүний тоо 1526-д хүрчээ.

Хятад улсаас гадна дэлхийн 29 улсад коронавирүсийн халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10