Орон нутаг явах иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай

2021-04-14 803 0

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд тус дугаарт иргэдээс нийт 434 дуудлага иржээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.01 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариу /72 цаг/-г үндэслэн товчоодоор нэвтрүүлж байгаа. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02