Сорвижилт нь уушгины хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг

2021-04-13 2060 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн ч эргээд гарах сөрөг нөлөө байгаа юу” гэсэн асуултад “Сүүлийн үед хийгдсэн судалгаанаас үзэхэд, хүнд, хүндэвтэр, маш хүнд хэлбэрээр өвчилсөн буюу тэр дундаа амьсгалын дутагдалд орсон, хүнд хатгаагаар өвчилсөн бол уушгины сорвижилт, өөрчлөлт гарч байна. Мөн удаан хугацаагаар ядрах, туйлдах, сэтгэл гутралд орох шинж тэмдэг сүүлд нь илэрч байгаа гэсэн байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгвэл уушгины сорвижилт гэж юу вэ.

Уушгины сорви нь өвчин эмгэг, эмчилгээний үр дүнд үүсдэг ба энэ нь уушгины эдийн уян хатан чанарыг алдагдуулдаг, өтгөрүүлдэг байна. Эмч нар үүнийг уушгины фиброз гэж нэрлэдэг аж. Жижиг сорвийн үед мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй ч их хэмжээний сорвижилт нь хүчилтөрөгчийг цусны урсгалд шилжүүлэхэд нөлөөлдөг тул хүний ​​амьсгалыг хүндрүүлдэг.

Үүний үр дүнд тархи болон бусад эрхтнүүд шаардлагатай хүчилтөрөгчөө авахгүй байх тохиолдол гардаг байна. Уушгины сорвижилт аажмаар улам бүр дорддог, ​​амь насанд аюул учруулж ч болзошгүй гэнэ.

Сорвижилт уушгины хаана, хэр талбайг эзэлж байгаагаас шалтгаалан илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг байна.

  • амьсгал давчдах, ялангуяа биеийн тамирын дасгалын үеэр эсвэл дараа
  • байнгын хуурай ханиалга
  • ядаргаа
  • турах, хоолны дуршил буурах
  • халуурах
  • жихүүдэс хүрэх
  • шөнө хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Мөн сорвижилт нь уушгины хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Уушгины сорви нь арьсан дээрх сорвитой адил байнгын шинж чанартай байдаг. Тиймээс тэдгээрийг арилгах  боломжгүй юм. Уушги нь уян хатан байдаг тул жижиг сорви ихэвчлэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. 2 ба түүнээс дээш жил өөрчлөгдөөгүй сорви санаа зовох шалтгаан болохгүй ч тархсан бол уушгины фиброзыг үүсгэх аюултай юм. Одоогийн байдлаар уушги шилжүүлэн суулгах нь идиопатик уушгины фиброзын цорын ганц эмчилгээ юм хэмээн бичжээ.

Тиймээс бид аль болох ковидоор өвчлөхгүй байхыг хичээх хэрэгтэй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11

оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ

Энэ оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.

2025-04-10

Улаанбаатар, Өмнөговь, Дундговьд улаанбурхан өвчний өвчлөл өндөр байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний 328

2025-04-04