АМНЫ ХААЛТгүй бол автобусаар зорчихгүй

2020-02-14 2390 0

Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд “Амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх” шаардлага тавих тухай албан бичгийг хүргүүлжээ. 2020.02.14-ний өглөө гэхэд “Сэлх-Ард кино театр” чиглэлийн автобусаар зорчигчдын бараг тал хувь нь амны хаалтгүй зорчиж байгаа нь хяналтаар тогтоогджээ. “Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй” хэмээн шаардлага тавьсан ч ажил, албандаа яарч яваа иргэд бухимдан эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас өгсөн шаардлагын дагуу нийтийн эрүүл мэндийн төлөө цаашид амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй хэмээн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид анхааруулж байна. 

Иргэд ч гэсэн шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтыг тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах нь зүйтэй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07