ЭЕШ-ыг 07 сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулах ба 120 орчим шалгалтын байр шаардлагатай

2021-04-13 948 0

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Энэ онд 34183 сурагч Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байна. Энэ сарын 9-ний байдлаар 29184 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Бүртгэл энэ сарын 20-нд дуусах байсан ч ирэх сарын 5-ныг хүртэл сунгаснаа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн юм.

Тус төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан “Өнөөдрийн байдлаар 29 мянга гаруй элсэгч цахимаар бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн гэсэн үг. Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн 75779498 утсаар элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Өдөрт 70-80 элсэгч утсаар зөвлөгөө авч байна. ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг бид Help.ees.mn сайтад байршуулж, бас и-мэйл хаягаар нь илгээсэн. Үүнд өнгөрсөн жилийн ЭЕШ-ын сэдэв, даалгаврууд багтан. Гэвч и-мэйл хаягаар илгээсэн материалуудыг элсэгчид хүлээж авах нь учир дутагдалтай байна” гэлээ.

Энэ жил ЭЕШ-ыг зохион байгуулахад 120 орчим шалгалтын байр шаардлагатай гэсэн тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс урьдчилсан байдлаар гаргаад байна.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжи

2025-05-08

Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ хэлэлцэнэ

Нэгэн үе "Ардын баатар" гэгдэж байсан  ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан

2025-05-06

Удирдлагын академийн хойно гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар Удирдлагын академийн хойно “

2025-05-06