Арабын Нэгдсэн Эмират улс анхны эмэгтэй сансрын нисэгч 28 настай

2021-04-12 876 0

Одоогоос 60 жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗХУ-ын /хуучин нэрээр/ иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байв. Тэгвэл энэ түүхэн өдөр Арабын Нэгдсэн Эмират улс анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцууллаа.

Нора Аль-Матроши хэмээх 28 настай эмэгтэй Арабын Нэгдсэн Эмират улсын анхны эмэгтэй сансрын нисэгч болж түүхэнд бичигдэж байна. Тэрээр АНЭУ-ын Сансрын төвийн сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан хоёр шинэ сансрын нисэгчийн нэг гэдгийг тус улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 4000 гаруй хүн өрсөлдсөнөөс Мохаммед Аль-Мулла болон  Нора Аль-Матроши  нар тэнцэж, сонгогдсон байна.

Сансрын нисэгч Нора Аль-Матроши нь 1993 онд төрсөн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан ба одоо Үндэсний газрын тосны корпорацид инженерээр ажилладаг байна. Харин түүний хамтрагч 1988 онд төрсөн Мохаммед Аль-Мулла нь арилжааны нисэгч бөгөөд Дубай хотын цагдаагийн газарт нисэгчээр ажилладаг гэнэ. Тэд удахгүй NASA-ийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорих юм байна.

Эдийн засаг нь зөвхөн газрын тосноос хамааралтай байсан тус улсын хувьд шинжлэх ухаан, технологийн салбартаа анхаарч, дэлхийн том гүрнүүдтэй өрсөлдөж эхлээд байна. Арабын Нэгдсэн Эмират улс түүхэндээ анх удаа Ангараг гаригийг судлахаар төхөөрөмжөө өнгөрсөн 2020 оны долдугаар сард хөөргөсөн юм.

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06