Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр БНСУ руу эмчилгээнд авч явлаа

2021-04-12 674 0

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал дээрдэхгүй байгаа тул ар гэрийнхэн нь гадаадад эмчлүүлэх талаар хөөцөлдөж эхлээд байсан. Тэгвэл, өнөөдөр Э.Энхбатыг тусгай үүргийн нислэгээр БНСУ руу авч явжээ.

Энэ сарын 2-ны өдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз, бэлтгэл хангагч байсан начин Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэг гарсан. Э.Энхбатыг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хавсарсан гэмтэлтэй, маш хүнд унтуулгын байдалтай эмчлүүлж байгаад ийнхүү эмчилгээнд явж байна.

Харин Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр 20 хоног цагдан хоригдоод байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаач

2026-01-19

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25