Н.Түвшинбаярыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар орлоно

2021-04-09 832 0

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдсонтой холбоотойгоор Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түр орлон ажиллахаар болжээ.

Энэ мэдээллийг гарахаас өмнө уг албан ажлыг дэд тэргүүн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг орлоно гэсэн мэдээлэл гарсан тул ийнхүү зарлаж байгаа аж.

Н.Түвшинбаярыг цагдан хоригдож шалгагдах явцад МҮОХ-ны ажлыг цалгардуулахгүй байж “Токио-2021” олимпод баг тамирчид амжилттай оролцуулах нь нэн тэргүүний ажил юм.

Иймд олимпын бэлтгэл ажлаас эхлээд тамирчдын бэлтгэл, зохион байгуулалтын ажил хүлээгдэж буй учир Н.Түвшинбаярыг Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох санал яригдаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10