БНХАУ руу явах, ирэх хөдөлгөөнийг бүрэн хаалаа

2020-02-13 2041 1

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, маргаашаас БНХАУ руу явах онгоц болон вагоны хөдөлгөөнийг хааж байна. Монгол улсаас энэ сарын 06-ны өдрийг хүртэл БНХАУ-д байсан иргэдээ хүлээн авсан. Энэ хугацаанд 6000 орчим хүн эх орондоо ирсэн байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Маргаашаас буюу 02 сарын 14-өөс эхлэн Хятадаас ирэх, тийш явах галт тэрэг, нислэгүүдийг зогсоож байна. Тэнд байгаа иргэдээ эх орондоо ирэх маш их хугацаа өглөө. Хятадад байгаа үлдсэн иргэдээ чартер /тусгай захиалгат/ нислэг гаргаж өөрсдийн зардлаар нь авна. Ирээд энд хотоос зайтай газар тусгаарлана” гэв. Маргаашнаас БНХАУ-аас эх орондоо ирэхийг хүсэгчдийн асуудлыг Засгийн газар буюу ГХЯ зохион байгуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Одоо хятадад үлдсэн хүмүүс ирэх гэж бөөн юм болох байх даа. Ямар ч байсан хилээ хаасан нь маш зөв. Баяр хүргэе

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10