Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2021-04-08 1328 0

Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжлээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаан үүсч, татварын нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар Арбитрын маргаан үүсгэсэн. Нэг жилийн хугацаанд нэлээдгүй том ажил болсон. Олон улсын шүүх дээр эхний маргаанаа шийдвэрлүүлж Монгол Улсад орж ирэх байсан татварууд орж ирж байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Татварт төлөгдөх ёстой байсан Оюутолгойн мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Тиймээс Засгийн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа. Бид хөл хорио тавихгүй үед үүнийг өөр байдлаар зарцуулахаар төлөвлөж байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15