Улаанбаатарт 451, орон нутагт 102 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ

2021-04-08 734 0

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрснээр Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо 12,780 болж байна. Бүртгэгдсэн 554 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол бусад дотоодод бүртгэгдсэн.

Улаанбаатар хотод 451 батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10,544 болсон бол орон нутагт 102 тохиолдол бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1689 боллоо. 

Орон нутгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна. 

Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 8140 боллоо. Халдварын улмаас 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2176, хүндэвтэр 373, хүнд 74, маш хүнд 14 хүн байна.

Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна 2000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478 сая төгрөгийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авсан…

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоот

2025-08-05

“Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг зогсоож, 6-р ээлжийн хөтөлбөрийг цуцалжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн үйл ажиллагааг долоодугаар сарын 1

2025-07-18

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01