МҮОХ-ноос Олимпын аварга Н.Түвшинбаярын медалийн талаар мэдэгдэл гаргав

2021-04-08 906 0

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 20 хоног цагдан хорьж байгаа.

Энэ хэрэг гарснаас хойш Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын медаль хураагдах тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн, тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын Бээжин-2008 олимпын наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпын анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпын алт, мөнгөн медалийг Олон улсын олимпын хорооноос хураах асуудлыг огт хөндөөгүй.

Цаашдаа ч огт хөндөхгүй, халдашгүй дархан өв гэдгийг Монголын үндэсний олимпын хороо мэдэгдэж байна.

Олимпын медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпын медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпын медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ.

Олон улсын олимпын хорооноос Н.Түвшинбаярын олимпын медалийн асуудлаар Монголын үндэсний олимпын хороонд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, Олон улсын олимпын хорооны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол Улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг та бүхэнд үүгээр толилуулж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20