Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

2021-04-07 1033 0

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12226 болж байна.

Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 456 батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8906 болж байна. Харин 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1358 боллоо. 

Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6912 боллоо. Халдварын улмаас 2480 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2186, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна.

Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ.

Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24

ЭМДЕГ: Иргэд бодит эрэлтэд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ

Эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжру

2025-11-21