Баян-Өлгий аймгийн Онцгой комисс 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийхээ мэдэгдлээ

2021-04-06 925 0

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг мэдээллээ.  

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ.

Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод Ховд аймаг руу буцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам харьтагчдыг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01