Хилийн чинад дахь монгол багш нар хамтран “Би монгол хүн” цахим сургууль нээлээ

2021-04-06 823 0

Герман, Канад, Бельги, Япон, Швед, Франц, Нидерланд, Солонгос дахь монгол сургуулийн багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургуулийг нээгээд байна. Ингэснээр дэлхийн аль ч өнцгөөс эх хэлээ сурах эрх тэгш боломжийг бий болгож байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2018 онд гаргасан хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын жишиг хөтөлбөр”-ийн дагуу цахим сургууль нь сурагчдаа хэлний түвшин, насаар ангилан групп болон ганцаарчилсан хэлбэрээр анхан, дунд, ахисан шатны түвшинд сургалт явуулж байна.

Багш нарын тухайд гадаад хэлтэй орчинд монгол хэл, соёлоо олон жил заасан туршлагатай, багш мэргэжилтэй, англи, герман, франц, солонгос, швед, нидерланд, япон хэлийг давхар эзэмшсэн юм. Мөн багш нар Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс хамтран жил бүр зохион байгуулж байгаа сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлдэг, 2020 онд хоёр удаагийн цахим заах арга зүйн сургалтад хамрагдан, батламжаа авчээ.

Zoom аппликейшныг ашиглан, хос хэлтэй орчинд өсөн торниж буй хүүхдүүдийн өвөрмөц онцлог, хэлний төвшинд тохирсон, сурагчдын сонирхлыг татсан Kahoot, Wizer, Wordwall зэрэг интерактив төрөл бүрийн сургалтын тоглоомон аргыг сургалтдаа ашиглаж байгаа аж.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08