Н.Түвшинбаяр гэм буруутай нь тогтоогдвол 40 сая төгрөгөөр торгож эсхүл 2-8 жил хорино

2021-04-05 1263 0

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхэлсэн дуулиан шуугианы эзэн болоод байгаа Н.Түвшинбаярын гэх хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан.

Улмаар Н.Түвшинбаярыг урьд шөнө хойшлуулшгүйгээр баривчлан, 461 дүгээр ангид хүргэсэн байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 11.1 заалтын дагуу Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг шүүхээс шийдвэрлэнэ.

Хэрвээ яллагдагчаар татагдвал Эрүүгийн тухай хуулийн 11.1 заалтын дагуу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх заалтаар хэрэг шалгалт үргэлжилнэ” гэсэн юм.

Хуулийн заалтаас:

Эрүүгийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.5.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02