Н.Түвшинбаяр “хэтэрхий их уусан байсан тул юу ч санахгүй байна” гэж мэдүүлжээ

2021-04-05 1021 0

Улсын начин Э.Энхбат бусдад зодуулснаас хавсарсан хүнд гэмтэл авч, сэхээн амьдруулах тасагт унтуулах байдалтай гурав хонож байна. Энэ хэрэгт Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Чингис хааны одонт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг холбогдуулан шалгаж байгаа.

Н.Түвшинбаяр нь өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж буй.

Тэрээр Хан-Уул Дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст мэдүүлэг өгсний дараа “толгойдоо бага зэрэг” гэмтэлтэй гэх шалтгаанаар баривчлагдах бус, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 

Түүнийг мэдүүлэг өгөх үед өмгөөлөгч Л.Данзанноров хамт байжээ. Н.Түвшинбаяр мэдүүлгийн үеэр “хэтэрхий их уусан байсан тул юу ч санахгүй байна” гэжээ.

Түүнийг эмнэлэгт байх 72 цагийн хугацаа дууссаны дараа хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг саатуулах саналыг мөрдөн байцаагчийн зүгээс прокурорын байгууллагад гаргахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02