Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 04 сарын 5-8-ны хооронд үйл ажиллагаагаа түр зогсоолоо

2021-04-02 942 0

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол гарчээ.

Иймд тус шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. УОК-ын Шуурхай штабаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, биеийн байдлыг тандах болон ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай болсноор дөрөвдүгээр сарын 5-8-ны хооронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байхаар болсон байна.

Мөн дөрөвдүгээр сарын 8-аас хойш 16 хоногийн хугацаанд албан хаагчдыг 30 хүртэлх хувиар ажлын байранд нь ажиллуулж, цахимаар ажлаа гүйцэтгэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19