Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ

2021-04-02 945 0

Увс аймгийн харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнхийн ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ.

Г.Хандсүрэн өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын волейболчид ингээд гадаадын лигт легонер тоглогчтой боллоо. Нэг мөрөөдөл маань ч биеллээ, чадлаа. Гантогтохын Хандсүрэн миний бие волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд найман жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Японд долоон жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ. Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө болон волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын волейболын гэр бүлийн хүн бүрт, “Тэнүүн Огоо” клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

Ийнхүү 2020 оны арванхоёрдугаар сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улирлын гурав дахь тойргоос тоглолтод оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны Дөрөвдүгээр сарын 1-ээс Японы “V League”-ийн легонер тоглогчдын нэг боллоо. Мэргэжлийн тамирчин гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна.

Энэхүү спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархснаа илэрхийлье. Монгол Улсын иргэн хэвээр байгаа ба Монгол Улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найз, эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07