Ж.Чүлтэмсүрэн: Нэг сарын хугацаанд Шуурхай штабын даргаар ажилласан, энэ ажил чинь томилогддог албан тушаал биш

2021-04-02 1198 0

УОК-ын  даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулж, хурандаа Б.Ууганбаяр Ж.Чүлтэмсүрэнд ажлаа хүлээлгэн өгч байв.

Тэгвэл ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлөв. Шадар сайд С.Амарсайханы эхнэртэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл ч цацагдаад байна. Харин тэрбээр “УОК-ын Шуурхай штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг томилсон. Миний бие одоо Онцгой байдлын ерөнхий газартаа тэргүүн дэд даргын ажлаа хийж байна. Би нэг сарын хугацаанд Шуурхай штабын даргаар ажилласан. Энэ ажил чинь томилогддог албан тушаал биш. Шуурхай штабын ажлын хэсгийн ахлагч шүү дээ. Шадар сайдын эхнэртэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөөгүй. Бид хоорондоо ажлын хэсгийн ахлагчаа сольсон юм. Ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10